Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд хилийн чанадад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Ням, 31-ний өдрийн Даваа гаргуудад Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын байранд авна.
Иргэд сонгуульд оролцож, саналаа өгөхийн тулд заавал урьдчилан бүртгүүлсэн байх шаардлагатай тул сонгогчдын бүртгэлийг 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 5 дугаар сарын 9-ний өдөр хүртэлх хугацаанд хийнэ. Зөвхөн энэ хугацаанд бүртгүүлж, нэрс нь УБЕГ-аар баталгаажсан иргэд сонгуульд санал эрхтэй гэдгийг анхаарна уу.
Сонгогчдын нэрсийн жагсаалтад нэр нь орсон иргэд 5 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд Дипломат төлөөлөгчийн газрын байранд биечлэн ирж саналаа өгнө. Сонгогчдын нэрсийн жагсаалтад нэр нь ороогүй эсвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.9-д заасны дагуу сонгогчдын нэрсийн жагсаалтаас нэр нь хасагдсан бол сонгуульд саналаа өгөх боломжгүй. Түүнчлэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 58, 59 дүгээр зүйлд заасан зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах, өгөх ажиллагаа нь хилийн чанадад байгаа сонгогчдын санал авах ажиллагаанд хамаарахгүй болно.
Иргэд сонгуульд оролцохоор бүртгүүлэхдээ бүртгэлийн маягтыг бүрэн гүйцэд, гаргацтай бөглөн, гадаадын паспортын хуулбарын хамт ЭСЯ-нд биечлэн авчрах эсвэл цахим шуудан (ankara@mfa.gov.mn, mogolelc@gmail.com), факс (+90 312 492 1064)-аар ирүүлнэ.
Жич: Бүртгэлийн маягтыг энэхүү мэдээний огнооны баруун талд байгаа дөрвөлжин дээр дарж татаж авна уу.
detail...