Консулын Үйлчилгээ
МОНГОЛ УЛСАД БУЦАХ ҮНЭМЛЭХ ОЛГОХ
Үндэсний энгийн гадаад паспортаа гээгдүүлж үрэгдүүлсэн, эх орондоо буцах Монгол Улсын иргэнд буцах үнэмлэх олгоно. Буцах үнэмлэх хүсэгчид Элчин сайдын яаманд заавал биеэр ирж хүсэлтээ гаргана. Буцах үнэмлэх авахыг хүсэгчид дараах баримт бичгийг бүрдүүлнэ.
1-Элчин сайдын яаманд хандаж буцах үнэмлэх хүсэх болсон шалтгаанаа дурдсан өргөдөл
2-Иргэний үнэмлэх (Иргэний үнэмлэх байхгүй бол Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын Иргэний баримтын төв архивын лавлагаа.)
3-Шаардлагатай тохиолдолд тухайн иргэний гээгдүүлсэн гэх улсын хил нэвтрэх эрхийн баримт, Монгол Улсын хил нэвтэрсэн лавлагаа.
4-Хоёр ширхэг гэрэл зураг (4 х 6 см-ийн хэмжээтэaй),
5-Буцах үнэмлэх хүсэгчийн анкет
6-Төлбөр нь 15 ам.доллар
Буцах үнэмлэх хүсэгчийн анкет татах
ГЭРЛЭСНИЙГ БҮРТГЭХ
Гэрлэхийг хүсэгчдийн өргөдлийг үндэслэн гэрлэснийг бүртгэнэ. Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ бүртгүүлэхдээ Элчин сайдын яаманд заавал биеэр хүрэлцэн ирнэ. Гэрлэлтээ бүртгүүлэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлсэн байна.
1-Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ бүртгүүлэх тухай хамтран гаргасан өргөдөл,
2-Гэрлэхийг хүсэгчдийн иргэний үнэмлэх, түүний хуулбар, иргэний үнэмлэх байхгүй тохиолдолд Иргэний баримтын төв архивын лавлагаа.
3-Гадаад паспорт, түүний баталгаатай хуулбар.
4-Гэрлэхийг хүсэгчдийн урьд нь гэрлэж байгаагүй тухай Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын Иргэний баримтын төв архивын лавлагаа.
5-Гэрлэхийг хүсэгчдийн аль нэг нь урьд өмнө гэрлэж байсан бол гэрлэлтээ цуцлуулсан тухай Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвийн Иргэний баримтын төв архивын лавлагаа.
6-Гэрлэхийг хүсэгчдийн эрүүл мэндийн тодорхойлолт
7-Тус бүр 2 хувь цээж зураг
8-Хураамж 10 ам.доллар
ГАДААДЫН ИРГЭНД:
Гэр бүлийн лавлагаа
Цагдаагийн байгууллагын тодорхойлолт
Хаягийн тодорхойлолт
Санхүүгийн баталгаа
Өргөдөл бичүүлж орчуулах.
ТӨРСНИЙГ БҮРТГЭХ
Гадаад Улсад суугаа Монгол Улсын харъяат иргэдийн дундаас төрсөн хүүхдийг эцэг эхийн хүсэлтийг үндэслэн 30 хоногийн дотор бүртгэнэ. Эцэг, эх нь хоёулаа Монгол Улсын иргэн, эсвэл эцэг, эхийн аль нэг нь Монгол Улсын иргэн бол тэдний дундаас төрсөн хүүхдийг бүртгүүлж, төрсний гэрчилгээ авах шаардлагатай.
Буцах үнэмлэх олгох
|
15 $
|
Гадаад паспорт шинээр олгох
|
50 $
|
Төрсний гэрчилгээ олгоход
|
10 $
|
Гэрлэлтийн гэрчилгээ олгоход
|
10 $
|
Итгэмжлэх /бүх төрлийн/, нотариатын баталгаа гаргуулахад
|
10 $
|
Орчуулга хийлгэхэд /төрсний гэрчилгээ, гадаад паспорт, жолооны үнэмлэх, лавлагаа, цахим үнэмлэх г.м/
|
5 $
|
Тодорхойлолт гаргуулахад
|
5 $
|
Жич: Хураамжийг тухайн өдрийн нэг ам.доллартай тэнцэх ханшаар бодож Турк лирагаар тооццож болно.
Үйлчилгээний төлбөрийг ЭСЯ-ны ам.долларын эсвэл турк лирийн дараах дансанд шилжүүлнэ. Үүнд:
1. Dollar hesap /Is Bank/
Mogolistan Ankara Büyükelçi
Müşterı Adı - Numaresı 089963489
IBAN 4299-2147280
TR45 0006 4000 0024 2992 1472 80
2. TRY hesap /Is Bank/
Mogolistan Ankara Büyükelçi
Müşterı Adı - Numaresı 089963489
IBAN 4197-0155562
TR35 0006 4000 0014 1970 1555 62