“НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ХЭЛЭЛЦЭЭР” ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛОВ.
“Монгол Улс, БНТурк Улсын Засгийн газар хоорондын Нийгмийн хамгааллын хэлэлцээр” нь талууд түүнийг хүчин төгөлдөр болгох тухай дотоодын хууль тогтоомжийн шаардлагыг хангасан тухай сүүлчийн мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш 3 дахь сарын эхний өдөр хүчин төгөлдөр болно гэж заасны дагуу дээрх хэлэлцээр нь 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр болно. Ингэснээр Турк улсад хууль ёсоор ажиллаж, амьдарч байгаа манай иргэдийн тус улсад ажилласан хугацааг нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд нэгтгэн тооцох зэргээр хоёр улсын иргэдэд ашиг тусаа өгөх юм.