Хөл бөмбөгчид бэлтгэл хийв
Монголын Улсын хөлбөмбөгийн Үндэсний шигшээ баг 3 дугаар сард Анталья хотноо 2022 оны Дэлхийн аварга шалгаруулах болон 2023 оны Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтын өмнөх бэлтгэлээ хийв. Энэ үеэр шигшээ багийн тамирчид дөрвөн удаагийн нөхөрсөг тоглолт хийсэн бөгөөд сүүлийн тоглолтыг 3 дугаар сарын 20-ны өдөр ОХУ-ын хөлбөмбөгийн хоёрдугаар дивизионий Тюмень багтай хийж, тоглолт 0:0 харьцаатай тэнцээгээр өндөрлөв. “Тюмень” багтай хийсэн тоглолтын өм нө Монгол Улсаас БН Турк Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Р.Болд тамирчдтай уулзаж, амжилт хүсэв. Монголын баг нь ДАШТ-ний болон АТАШТ-ний урьдчилсан шатны хүрээнд Тажикистан, Японы шигшээ багтай тус тус тоглолт хийх юм.