МОНГОЛ ЭМЧ НАРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАВ
Элчин сайд Р.Болд Истанбул хотноо Туркэд анагаах ухааны боловсрол эзэмшиж, ажиллаж байгаа Монгол эмч нартэй уулзаж, тэдний санал бодлыг сонсов. Эмч нар Ковид-19 цар тахал эхэлсэн мөчөөс Туркийн эрүүл мэндийн салбар хэрхэн ажиллаж байгаа, Эрүүл мэндийн яам, эрдэмтдийн зөвлөлөөс өгсөн мэдээлэл хэрхэн нэг сувгаар тогтвортой, хүртээмжтэй хэлбэрээр эмч, сувилагч болон ард иргэдэд хүрч байгаа талаар мэдээлэл өгч, өөрсдийн зүгээс Монголын холбогдох эмнэлэг, байгууллагатай байнгын холбоотой ажиллаж, мэдээлэл туршлагаа хуваалцаж байгаа талаараа ярив. Элчин сайдын зүгээс тэднийг Монголын ЭМЯ-тай туршлага хуваалцах цахим уулзалт зохион байгуулахыг санал болгож, тэдний санал, мэдээллийг холбогдох байгууллагад хүргэхээ мэдэгдэв. Эдүгээ Туркэд мэрэгжил эзэмшсэн Монголын 40 гаруй эмч нар хэд хэдэн муж, хотод амжилттай ажиллаж байна.