Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулав
Монгол Улсаас БНТУ-д суугаа ЭСЯ, Истанбулд суугаа ЕКГ болон Туркэд суралцагч монгол оюутны холбоо хамтран тус улсад магистр, докторны зэрэг горилон суралцаж буй оюутнуудын дунд эрдэм шинжилгээний хурлыг цахимаар зохион байгуулав. Эрдэм шинжилгээний хуралд Туркийн 7 хотын 8 их дээд сургуульд суралцаж буй оюутнууд илтгэл хэлэлцүүлснээс Каясери хотын Эржиес их сургуулийн докторант Б.Батсайхан “ Вакцинжуулалтын дараах цар тахлын нөхцөл байдал” илтгэлээр тэргүүн байр, Анкара хотын Хажеттепе их сургуулийн магистр Э.Номин-Эрдэнэ “Халх журам хуулийн тухайд” илтгэлээр дэд байрыг тус тус эзлэв. Энэ удаагийн хурлын шүүгчдээр Измир хотын Катып Челебе их сургуулийн түүх, археологийн тэнхмийн багш, др. Р.Мөнхтулга, Истанбулын их сургуулийн монгол хэл, бичгийн багш Ч.Ганжидмаа, орчуулагч нийтлэлч Л.Каяа, Туркэд их дээд сургууль төгсөгчдийн холбооны гүйцэтгэх захирал Ч.Золжаргал нар ажиллав. Элчин сайд Р.Болд хурлыг дүгнэн хааж, Тэргүүн, Дэд байр эзэлсэн илтгэгчдийг мөнгөн шагналаар урамшуулав.