БНТУ дахь хөл хорионы талаар
БНТУ-ын Дотоод хэргийн яамнаас орон даяар хэрэгжүүлж буй хөл хорионы дэглэмийг 2021.04.29-ний өдрийн 19.00 цагаас 2021.05.17-ны өдрийн 05.00 цагт чангатгах шийдвэр гаргасан. Хатуу хөл хорионы дэглэмийн үеэр дараах зохицуулалтыг авч хэрэгжүүлж байна. Үүнд:
- Хүнс, эм, цэвэрлэгээний бүтээгдэхүүний худалдаа, боловсруулах үйлдвэрлэл, тээвэр ложистикийн салбарт үйл ажиллагаа явуулж буй ААН, байгууллагаас бусад худалдаа, үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг зогсооно,
- Хот хооронд зорчих нийтийн тээврийн хэрэгсэл, зорчигчдын тоог 50 хувиар бууруулж, зайлшгүй шаардлага гарсан иргэдийг эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөлд үндэслэн зорчуулна.
- Ресторан, хоолны газрууд 00.00 цаг хүртэл зөвхөн хүргэлтийн үйлчилгээ үзүүлнэ.
- Хүнсний дэлгүүр, супермаркетууд 10.00-17.00 цагт ажиллана. /Супермаркетууд Ням гарагт амарна/
- Банкны салбарууд 10.00-16.00 цагт иргэдэд үйлчилгээ үзүүлнэ.
- Зөвхөн аялал жуулчлалын зорилгоор ирсэн гадаад иргэдэд хатуу хөл хорионы дэглэм үйлчлэхгүй байж болно.
- Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс, Бразил, Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Туркэд ирэх зорчигдийг 14 хоног тусгаарлаж, РСR шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд тусгаарлалтыг цуцална. Бусад улсаас ирэх зорчигчид сүүлийн 72 цагийн дотор өгсөн PCR шинжилгээний сөрөг хариутай байх шаардлагатай.