“ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛЖ, ЭДИЙН ЗАСГАА СЭРГЭЭХ 10 ИХ НАЯДЫН ЦОГЦ ТӨЛӨВЛӨ
Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний дагуу банк санхүүгийн байгууллагуудтай хамтран ажлын байрыг дэмжих, хөдөө аж ахуйн зээлд хамрагдах зээлдэгч нарт үзүүлэх хүүгийн хөнгөлөлтийн зардлыг батлагдсан төсвийн хүрээнд зохицуулалт хийх замаар олгох, 2022-2024 онд шаардагдах зардлыг жил бүрийн төсөвт тусгаж байхаар болсон. Ажлын байрыг дэмжих зээлтэй холбоотой гэрээг Монголбанк, Зээлийн батлан даалтын сан, Хадгаламжийн даатгалын корпораци, банкууд байгуулах юм. 4 дүгээр сарын 20-ны гүйцэтгэлээр тус төлөвлөгөөний хэрэгжилтийн хүрээнд 32082 ажлын байрыг хадгалаад байна. Ажлын байрыг дэмжих зорилтын хүрээнд аж ахуйн нэгж, иргэдэд жилийн 3 хувийн хүүтэй зээлийг банкуудын чөлөөт эх үүсвэрээр олгож байгаа бөгөөд нийт 8092 зээлдэгчийн 563,5 тэрбум төгрөгийн 3 хувийн хүүтэй зээл олгогджээ. Тухайлбал, 1228 аж ахуйн нэгжид 310 тэрбум төгрөг, 6870 иргэний 253,5 тэрбум төгрөгийн зээл олгогдоод байна. Аж ахуйн нэгжийн зээлийн хувьд Зээлийн батлан даалтын сангаас 4,6 тэрбум төгрөгийн зээлийн батлан даалт хийгджээ. Монголбанкны репо санхүүжилт буюу дахин санхүүжилтийн зээлийн тухайд 1,619 зээлдэгчид 260.0 тэрбум төгрөгийн зээл олгосон бол ипотекийн 6 хувийн хүүтэй зээлийг 3,064 зээлдэгчид 226.8 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.