НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ХЭЛЭЛЦЭЭР ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛОВ
“Монгол Улс, БНТурк Улсын Засгийн газар хоорондын Нийгмийн хамгааллын хэлэлцээр”-ийг хүчин төгөлдөр болгох тухай Ерөнхийлөгчийн зарлиг 9 дүгээр сарын 24-ний өдөр гарав. Тус хэлэлцээрийг 2018 онд дээд, өндөр түвшний айлчлалын үеэр байгуулж, манай Улсын их хурал мөн ондоо соёрхон баталсан. Туркийн Үндэсний их хурал хэлэлцээрийг 2020 оны 4 дүгээр сард соёрхон баталсан бөгөөд хэлэлцээр батлагдсанаар Турк улсад хууль ёсоор ажиллаж, амьдарч байгаа манай иргэдийн тус улсад ажилласан хугацааг нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд нэгтгэн тооцно, ингэснээр БНТУ болон Монгол Улсын аль алинд нь тэтгэвэр тогтоолгох, авах боломжтой болно.