Мэдээ
Турк Улсад суугаа Элчин сайд Р.Болд Эскишехир хотын Их, дээд сургуулиудад суралцаж буй Монгол оюутнуудын төлөөлөлтэй уулзаж, Монгол Улсын гадаад бодлого, нийгэм, эдийн засгийн хөгжлийн байдал зэрэг сэдвээр илэн далангүй яриа өрнүүлэв. Тэрээр Турк Улсаас өндөр мэдлэг, ур чадвар суралцахын зэрэгцээ эх орноо суугаа улсдаа сурталчлан таниулж, хоёр улсын хооронд гүүр болохын чухалыг оюутнуудад захив.
Энэхүү уулзалтын зэрэгцээ тус хот дахь Монгол Улсын Өргөмжит консул Илхан Козетэй уулзаж, худалдаа эдийн засаг, соёлын салбарт хэрэгжүүлж болох ажлын талаар санал солилцлоо.