Монгол соёл, уламжлалыг түгээн сурталчлах ажлын хүрээнд тус ЭСЯ үндэсний дээл хувцасны “Монгол костюмс” ХХК, “Сэмүүн” студийн хамтран бүтээсэн “Монгол хувцасны нууц товчоон” баримтат киног албан ёсны эрхтэйгээр турк хэл рүү хөрвүүлснийг Туркийн ТРТ АВАЗ сувгаар 3 дугаар сарын 26 өдрийн 13:00 цагт нэвтрүүлэхээр болоод байна.
Энэхүү баримтат кино нь “Монгол костюмс” ХХК-ий 20 гаруй жилийн хугацаанд хэрэгжүүлж буй “Монгол хувцасны нууц товчоон” төслийн бүтээл бөгөөд эх орныхоо нийт 40 гаруй газар нутаг, гадаадын 16 орноор эрэл хайгуул хийж, түүхч археологичид, эрдэмтэн судлаач, загвар зохион бүтээгч, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж Монгол үндэсний хувцасны язгуур соёл, уламжлалыг өргөн хүрээнд судалж бүтээсэн юм.
Та бүхэн тухлан сууж, таалан болгооно уу.