Монгол, Туркийн Засгийн газрын хооронд 2018 онд байгуулсан “Нийгмийн хамгааллын хэлэлцээр”-ийг хоёр тал соёрхон баталснаар 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсон.
Монгол, Туркийн Засгийн газрын хооронд 2018 онд байгуулсан “Нийгмийн хамгааллын хэлэлцээр”-ийг хоёр тал соёрхон баталснаар 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсон. Хэлэлцээрийн дагуу Турк улсад албан ёсны эрхтэйгээр оршин суун, хөдөлмөр эрхэлж тэгэхдээ албан журмын болон сайн дураар даатгалаа төлж буй иргэд хамрагдана. Тухайлбал өндөр насны, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны тэтгэвэр, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, жирэмсний болон амаржсаны тэтгэмж, оршуулгын тэтгэмж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох зэрэг төрлийн нийгмийн даатгалууд хамарна. Мэдээллийг тодруулах иргэд шаардлагатай тохиолдолд тус ЭСЯ болон Истанбулд суугаа Ерөнхий консулын газарт хандана уу.