Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Элчин сайд Г.Мөнхбаяр Туркийн Гэвзэ Мэдикал Парк эмнэлгийн захирал Нихат Ташдэмирийг хүлээн авч уулзаж, Туркэд ажиллаж амьдарч буй монгол иргэдийн эрүүл мэндийн асуудлаар санал солилцов.

Мэдикал Парк эмнэлэг нь 36 салбар, 4000 гаруй эмчтэй Туркийн хамгийн том эмнэлэг юм. Тус эмнэлгийн Гэвзэ дэх салбарт монгол эмч Б.Мөнхцэцэг нь дурангийн эмчээр ажилладаг тул монгол иргэд эрүүл мэндийн үйлчилгээ авахад давуу талтайгаас гадна төлбөрийн хөнгөлөлт үзүүлдэг байна.