Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт эхэллээ
- 2024-06-20
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт Турк улсад өнөөдөр орон нутгийн цагаар 07.00 цагт эхэллээ.
Сонгуульд оролцож, саналаа өгөхөөр бүртгүүлсэн иргэд 2024 оны 6 дугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд орон нутгийн цагаар 07:00-22:00 цагийн хооронд ЭСЯ-нд гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэхтэйгээ биечлэн ирж саналаа өгнө.
Хилийн чанадад оршин суугаа иргэд нам, эвслийн төлөө саналаа өгч, улмаар санал хураалтын нэгдсэн дүн болон нам эвслийн жагсаалтыг үндэслэн УИХ-ын 48 гишүүнийг хувь тэнцүүлэх аргаар сонгох юм. Энэ удаагийн сонгуульд хилийн чанадад оршин сууж буй нийт иргэдээс 13095 нь саналаа өгөхөөр бүртгүүлсэн бөгөөд гадаадын 34 оронд суугаа 47 Дипломат төлөөлөгчийн газрын дэргэдэх сонгуулийн салбар комисст санал хураалтын ажиллагааг зохион байгуулж байна.
Other News
- 2024-07-11