- 2019-10-07
Монгол, Турк улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан “Өнгөрснөөс эдүгээг хүртэлх Монгол-Туркийн харилцаа” эрдэм шинжилгээний олон улсын хурал 2019 оны 10 дугаар сарын 04-05-ны өдөр Измир хотын Катип Челеби их сургуульд болов. Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хуралд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, эртний Түрэгийн үеийн судалгаа холбогдох археологийн малтлага, түүх, соёлын талаар эрдэмтэн судлаачид илтгэл тавьж, хоёр орны түүхэн харилцааг бүхий л талаас нь хэлэлцсэн юм. Эрдэм шинжилгээний хурлыг Измир Катип Челеби их сургууль, Монгол Улсын их сургууль, ТИКА болон Измир хотын мужийн захиргаа хамтран зохион байгуулав.
Diğer Haberler
- 2020-05-18
ИРГЭДИЙН АНХААРАЛД
- 2020-04-14
КОРОНАВИРУСИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТУХАЙ
- 2020-04-08