- 2019-05-31
Монгол Туркийн аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагааны хүрээнд тус улсын Цагдаагийн академид манай цагдаагийн албан хаагчид магистрын зэргийн хоёр жилийн хөтөлбөрт хамрагдах боломж нээгдсэн. Хоёр жилийн эрчимжүүлсэн тус хөтөлбөрийн 2018-2019 оны хичээлийн жилд гадаадын 9 орны 43 оюутан хамрагдаж сурлагын үзүүлэлтээр Монголын оюутнууд дээгүүр жагсав. Монголоос анх удаа эмэгтэй албан хаагчид тус хөтөлбөрт хамрагдсан ба сурлагын амжилтаараа манлайлсан цагдаагийн ахлагч Иврай овогтой Мария Туркийн Цагдаагийн ерөнхий газрын дарга Желал Узункаяагаас дипломоо гардаж авав. 1992 оноос өнөөг хүртэл Туркийн Цагдаагийн академи 24 улсын 1198 оюутанд боловсрол олгож гадаад хамтын ажиллагаагаа идэвхжүүлсээр байна.
Diğer Haberler
- 2020-05-18
ИРГЭДИЙН АНХААРАЛД
- 2020-04-14
КОРОНАВИРУСИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТУХАЙ
- 2020-04-08