- 2018-10-21
Турк дахь Монгол оюутнуудын холбооны хоёрдугаар чуулга уулзалт 10 дугаар сарын 21-ний өдөр Истанбул хотод зохион байгуулагдав. Чуулганд Истанбул, Анкара, Измир, Эскишехир, Сакария, Зонгулдак зэрэг хотуудад суралцаж байгаа оюутан залуучуудын төлөөлөл идэвхтэй оролцож оюутны холбооноос зохион байгуулсан арга хэмжээ, үйл ажиллагааны тайлантай танилцав. Мөн хотуудын оюутны төлөөлөгчдийг сонгон холбооны удирдах зөвлөлийн гишүүдийг санал асуулгын хэлбэрээр сонгож холбооны тэргүүнээр Д.Балжинням дахин сонгогдов. Анкара хотод суугаа ЭСЯ-ны гуравдугаар нарийн бичгийн дарга М.Мөнхсүх чуулга уулзалтанд оролцон оюутнуудад мэдээлэл өгч хамтран ажиллах талаар санал солилцов.
Diğer Haberler
- 2020-05-18
ИРГЭДИЙН АНХААРАЛД
- 2020-04-14
КОРОНАВИРУСИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТУХАЙ
- 2020-04-08