Туркийн Эрүүл мэндийн яамны мэдээлэл
Туркийн Эрүүл мэндийн яам Ковид-19 өвчлөл, вакцинжуулалтын талаарх мэдээллийг covid19.saglik.com.tr цахим хуудсандаа мэдээлсэн байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 401.636 иргэнд PCR шинжилгээ хийхэд 67.023 эерэг тохиолдол бүртгэгдэж, 156 иргэн нас баржээ. Мөн 75.362 иргэн эдгэрсэн байна.
18 буюу түүнээс дээш насны турк иргэдийн 92.37 хувь нь нэгдүгээр тунд, 84.2 хувь нь хоёрдугаар тунд, 39.3 хувь нь гуравдугаар хамрагдаад байгаа ажээ.
Тус улсын Эрүүл мэндийн сайд Фахрэттин Кожа иргэддээ хандан дараах анхааруулгыг хүргэжээ. Үүнд:
"Иргэд агаар сэлгэлт багатай орчинд аль болох зорчихгүй байх, гэртээ зочин хүлээн авахаас татгалзах, өвлийн амралтаа олон нийт бужигнасан газар өнгөрүүлэхгүй байх шаардлагатай. Коронавирусын тархалт маш эрчимтэй байгааг харгалзан үзэж, эдгээр алхамуудыг мөрдөнө үү" гэсэн байна.